Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон залилах гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энд дарж үзнэ үү
Ажлын хэсэг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бүрэн гүйцэд явуулж, хэргийг шийдвэрлэх зорилгоор олон хохирогч, холбогдогчтой, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ их зэрэг нөхцөл байдлыг харгалзан зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилох, дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагад хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох арга хэмжээ авчээ.
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироож залилсан 7 хэрэгт 19 иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 22 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Facebook
Twitter
Youtube


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 8-нд олгоно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна

Сэтгэгдэл бичих