УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга


7-р сарын 6
10 цаг 23 минут

      УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

“Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай”

УИХ-ын дарга С.Бямбацогт  хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв.   Мөн тэрээр “Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одоогоос анхаарч ажиллах ёстой” хэмээн  захив. Улмаар УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, нээлттэй парламентыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн уриалав. 

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хууль, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай анхдагч хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль гэх мэт хуулиудыг баталсан байна. Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийг зөвхөн хариуцлага тооцох бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөж тусалдаг тогтолцоог бэхжүүлнэ. Мөн татварын өр барагдуулах ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь хаахгүй, 70 хувийг татварын өр төлөлтөд, 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үлдээх зарчим тусгагдсан. Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөх, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогын хэсэгт 1 хувийн татвар ногдуулахаар тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, жилийн 300 сая төгрөгийн борлуулалттай жижиг дэлгүүр өмнө нь НӨАТ суутган төлөгч болох үүрэгтэй байсан бол шинэ босгоор НӨАТ суутган төлөгч болохгүй байх боломж бүрдэнэ. Энэ нь жижиг бизнесийн тайлан, баримт бүрдүүлэлт, мөнгөн урсгалын дарамтыг бууруулна. Мөн сайн үнэлгээтэй татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж байна.  Тэгэхээр нэг онцлог ьатварын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, татварын дарамт, ачааллыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулсан чуулган боллоо. 

Хаалтын өдөр юу хэлэлцэв

-Хуралдаанаар СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томиллоо. СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон тул тус хороо зургаан сар орчим даргагүй байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогтоос санал болгосны дагуу Н.Мягмарыг Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар томиллоо. Н.Мягмар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг албан тушаалууд хашиж байсан билээ.
-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -Төр зохицуулагч л байх ёстой юм. Түүнийг л дагах гээд 36 жил бүдэрч байна. Энэ хуулийг харахад төр зохицуулагч биш оролцогч болох гээд байна. ТОСК, НОСК гээд байгууллага, банк дутаагүй. Нэг гараараа чөлөөлье гээд байгаа боловч нөгөө гараараа супер банк байгуулах гэж байна. Урт хугацааны санхүүжилт байгаа юм уу.  Яагаад банк байгуулах гэж байгаа юм бэ? 
Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан: -Энэ бол чухал хууль.  Нэг сая өрхийн 30 хувь нь л инженерийн шугам сүлжээтэй амьдарч байна. Үлдсэн 70 хувьд нь энэ асуудал хамаатай. Дэлхийн бүх улсууд энэ схемээрээ орон сууцны асуудлаа шийдсэн. Бид үүний араас л явж байна. Ганцхан үгээр хариулахад энэ банк урт хугацааны эх үүсвэрийг бүрдүүлж, төр засгийн оролцоог хангана. Таны хэлсэн олон корпорациудыг татан буулгана гэв.  

Мөн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болсон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэв. 
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Эрчим хүч дээр зээл олдох юм. Бүр экспортлох боломжтой гэдэг ч хөдлөхгүй юм. Нэг л болж өгөхгүй байна. Үнийг нь нэмсэн ч баталгаатай эрчим хүч, дулаанаар хангахгүй байна. Нүүрс, салхи, нар нь байна. Яагаад үүнийг хийж чаддаггүй юм бэ? 
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: -Ер нь бол цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс, үе үеийн сайд нарын алдаанаас болж энэ бүхэн бий болсон. Бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Одоо төсөл дээр яригдаж байгаа дэд бүтцийн асуудал. Мөн үнэ тарифын асуудал. Арван аймагт дулааны цахилгаан станц ажиллаж үргэлжилж байгаа. Гэвч Солногосын гүйцэтгэгч компанийн алдаанаас болж, зогссон. Санхүүжилтийг нь улсын төсвөөс санхүүжүүлж, шийдэх болсон.  Эрчим хүчний асуудал олон жил ужгирсан. Бодит байдал нь өвөлжилт дээр эрсдэл гарч болно гэв. 

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна27 минут 25 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ30 минут 14 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ34 минут 32 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна38 минут 39 секундын өмнөХалуун ус хязгаарлана41 минут 29 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна46 минут 41 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.