Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө


7-р сарын 6
11 цаг 56 минут

     Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны төлөөллийг хамруулсан зөвлөгөөнд өнөөдөр Төрийн ордонд оролцож байна. Зөвлөгөөний үеэр “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг хэлэлцэж буй. 

“Чөлөөлье” үндэсний санаачилгаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг багасгаж, төрийн үйлчилгээг илүү энгийн, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ. Тодруулбал, нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахим системээр олгох ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байгаа юм. 

Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, цаашид бидний хамтдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны жанжин шугам, ажиллах зарчмыг тодорхойлно. Иргэд асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулдаг, амьдралын чанарт нь бодит ахиц авчирдаг төрийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга энэ өөрчлөлтийн суурь үзэл санаа болж байна. Бид хөгжлөөс хойш татдаг хандлагууд, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлнө.

Нийслэлийн бодлогын үндсэн зорилго бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах. Тиймээс бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар хэмжинэ. Иргэн ажилдаа илүү хурдан хүрдэг болсон уу, хүүхэд нь сургууль, цэцэрлэгтээ ойр болсон уу, төрийн үйлчилгээг стрессгүй авдаг болсон уу, амьдрах орчин нь аюулгүй, эрүүл болсон уу гэдэг бидний ажлын гол үнэлгээ байх ёстой. Бидний ажлын үр дүн нүдэнд харагдах ёстой. Энэ хүрээнд бид хот төлөвлөлтийн бодлогоо тодорхой болгоно. Хот байгуулалтын хөгжлийн дараагийн үе шат гэр хороолол, дагуул хотуудад өрнөнө. Хувийн хэвшил хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байна. Төр бизнесийн өрсөлдөгч бус хөгжлийн түнш байх нь зүйтэй. 

Бид төрийн үйлчилгээ бүрд процессын дахин инженерчлэл хийж, илүүдэл шат дамжлага, давхардсан үйл ажиллагааг арилгаж, цахим шийдлийг эрчимжүүлнэ. Төрийн албаны шинэчлэл иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ стрессдэхгүй байх жижиг алхмуудаас эхэлнэ. "Чөлөөлье" санаачилга нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд илүү их эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.Иргэндээ ээлтэй, амьдралын чанарыг эрхэмлэсэн, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн, хүүхэд бүрийн хөгжил, аюулгүй байдлыг баталгаажуулсан,  бизнес эрхлэхэд таатай орчинтой Улаанбаатарыг хамтдаа бүтээхийн төлөө итгэл, сэтгэлээ нэгтгэн ажиллацгаая” гэж уриаллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.