УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа


7-р сарын 6
15 цаг 26 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, 2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсныг онцлов.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулж, чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс 5 хувиар өссөн болохыг танилцууллаа. 

Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн байна. Батлагдсан хууль тогтоомжийн дотор анхдагч хуулиуд, шинэчилсэн найруулга, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байгааг тэмдэглэв. 

Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв

Хэвлэлийн бага хурлын үеэр хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа.

Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар татварын шатлалыг өөрчилж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэх орчныг сайжруулах томоохон шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо. 

Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсныг тодотгов. 

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулиудыг баталсан нь эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрх зүйн орчныг шинэ шатанд гаргасан чухал шийдвэр гэдгийг онцолсон юм. 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих, гэр бүлийн хөгжлийг төрөөс цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бий болжээ. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдлаа. Мөн Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлжээ. 

Үүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль зэрэг олон чухал хууль батлагдаж, нийгмийн хамгаалал, инновац, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дэмжих эрх зүйн шинэчлэлүүд хэрэгжсэнийг танилцууллаа. 

Парламентын хяналт, ил тод байдлыг шинэ шатанд гаргав

Улсын Их Хурал парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2024–2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлүүдийг мөн танилцууллаа. И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. 

Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон Байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудал, танхим дахь гишүүдийн ирц, санал хураалтын дүн, гишүүн бүрийн санал, ирцийн мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй болгосныг онцоллоо. 

Хаврын чуулганы хугацаанд нийт 122 удаагийн Байнгын хорооны, 20 удаагийн дэд хорооны, 236 удаагийн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хууль тогтоомжийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн санал хураалтад хамгийн олон удаа биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлж, эмэгтэй гишүүдийг Д.Энхтуяа тэргүүлсэн бөгөөд ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорсныг мэдээлэв. 

Хэвлэлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар оролцож Байнгын хороодоос хийж хэрэгжүүлсан ажлын үр дүнг танилцуулсан юм.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хаврын чуулган иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган байсан гэдгийг онцлон дүгнэж, парламент өөрөө шинэчлэгдэж, өөрөөсөө хариуцлага нэхдэг тогтолцоог төлөвшүүлэх нь төрийн бусад байгууллагад манлайлал үзүүлэх үндэс болно хэмээлээ. Цаашид хүн төвтэй хууль тогтоомж баталж, иргэдээ сонсдог, ил тод, хариуцлагатай парламентын төлөө тууштай ажиллахаа мэдэгдээд, хаврын чуулганы үйл ажиллагааг олон нийтэд шуурхай хүргэж ажилласан сэтгүүлчдэд талархал илэрхийлээд, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.