Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ


7-р сарын 6
15 цаг 36 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

  • Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээл,
  • Зүрхний титэм судсан дотуурх мэс засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Зундуйн Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Даваагийн Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Цэрэндоржийн Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл,
  • Нүүдэлчдийн түүх, соёл, зан заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл туурвин, дүрслэх урлагийн салбар, чулуун сийлбэрийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Цэрэндоржийн Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл,
  • Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Тугалын Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл,
  • Ундны усан дахь ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгааг анх удаа цогцоор нь хийж, ураны агууламж, тархалтын зураглал боловсруулан, усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хэрэглээний өндөр ач холбогдолтой суурь судалгаа бий болгосон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Хинаятын Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Оюунцэцэгийн Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл,
  • Хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвин, олон арван шилдэг бүтээлээрээ ард түмний сонорыг мялааж, соён гэгээрүүлж ирсэн Улсын филармонийн ахмад уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Симфони вариац” хөгжмийн бүтээлд тус тус Төрийн шагнал хүртээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.