“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


7-р сарын 6
18 цаг 51 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологи нэвтрүүлэн, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргаж, хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлан, олон зуун тогтвортой ажлын байр шинээр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг бүтээн цогцлоож, нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав,
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи нэвтрүүлж, олон улсад өрсөлдөхүйц эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг ханган, олон мянган ажлын байр шинээр бий болгож, импортыг орлох, байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэн, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, нийгмийн хариуцлагын манлайлал үзүүлж, үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Тэсо групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Одонгийн Дамжин нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын эмч цолоор:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Дашжамцын Авирмэд,

Ардын жүжигчин цолоор:

  • “ИКС-ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Физик, математикийн ухааны доктор, профессор Шагдарын Чадраабал,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Амиржаны Каривай,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Жигжидсүрэнгийн Бямбасүрэн,

Гавьяат багш цолоор:

  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн багш Чамбаабаатарын Буянхишиг,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваагийн Бурмаа,
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Төмөрийн Баатарцогт,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Төмөрийн Цэндсүрэн,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • “Орхон тариа” ХХК-ийн захирал Ламзавын Отгонбат,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • “Шандас транс” ХХК-ийн жолооч Ишбалдангийн Зоригтбаатар,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын волейболын холбооны ахмад тамирчин, “Алтайн барс” клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Баярбаатарын Ганхуяг,
  • Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Сэргэлэн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Мастер үсчин, дэлхийн шүүгч, Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Догсомын Одхүү,

Сүхбаатарын одонгоор:

  • Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад хилчин, бэлтгэл хошууч Пэрэнлэйн Бөхчулуун,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: 

  • “Багануур” ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн оператор жолооч Ойдовын Мөнхбат,
  • Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жудо бөхийн дасгалжуулагч Данзандагвын Балжинням,

Алтан гадас одонгоор:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах 11-11 төвийн менежер Жамсранбаатарын Сайнбайгалмаа
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, дэд профессор Энхбаярын Жигмэддорж,
  • МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Цэвээнрэгзэнгийн Батбаяр,
  • Монголбанкны Эрсдлийн удирдлага, дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч Сурмаажавын Ганбаяр нарыг шагналаа.

 

 

 

 

 

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна1 минут 49 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.