Бөхийн эхнэрүүд кинотой, дуутай боллоо


7-р сарын 6
20 цаг 14 минут

      “Бөхийн эхнэр” нэртэй нэн сонирхолтой, инээдмийн уран сайхны кино бүх IPTV-ээр гарч эхэллээ. Уг киног Мета пост фильм, “Бриллант Норс” ХХК хамтран бүтээсэн бөгөөд сумандаа 11 удаа тасралтгүй түрүүлсэн Мандах нэртэй манлай зааны дүрд Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай тогложээ. Харин түүний азын од болсон эхнэр Янжмаагийн дүрд жүжигчин У.Минжин, туслах дүрүүдэд жүжигчин Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр, Д.Түвшинтөр /Төөтөө/, С.Зоригт /Зоорий/ нарын чадварлаг уран бүтээлчид тоглосон байна.

Кино урлагийн салбарт бөхийн сэдвээр дагнасан цөөн уран бүтээлийн нэг болон шинээр гарч буй энэхүү киног Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан бүтээжээ. Мөн “Ардын элч”, “Гарьд магнай” зэрэг алтан үеийн олон сайхан кино бүтсэн тус газар нутагт “Бөхийн эхнэр” киноны зураг авалт, үйл явдал өрнөж буйгаараа онцлог юм.

Найруулагч О.Ганбаяр зохиолыг нь бичиж найруулсан “Бөхийн эхнэр” кино нь инээдмийн жанрын хөнгөн кино боловч тамирчин хүнд хань ижлийн итгэл сэтгэл, түшиг тулгуур ямар чухлыг харуулсан, бөхчүүд болон бөхийн гэргий нарт урам зориг, ухаарал хайрласан, нийгэм дэх зарим хэвшмэл ойлголтыг эвдсэн шинэлэг бүтээл болжээ.

Тус кино “Бөхийн гэргий”, “Азын од” гэсэн хоёр дуутай бөгөөд бөхийн эхнэрүүд төдийгүй хэн бүхний аялах дуртай шинэ уран бүтээлүүд болоод байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана12 минут 14 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн21 минут 48 секундын өмнөАвлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.