ЭР-РИЯД, 2026 оны долоодугаар сарын 7 /TASS/. Саудын Арабын үндэсний газрын тосны "Saudi Aramco" компани наймдугаар сард Азийн худалдан авагчдад нийлүүлэх газрын тосныхоо борлуулалтын үнийг огцом бууруулснаа мэдэгджээ.
"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, энэ нь тус компанийн хувьд сүүлийн 25 жилийн хугацаанд үнээ хамгийн их хувиар бууруулсан шийдвэр болж байна. Тодруулбал, Азийн зах зээлд нийлүүлэх "Arab Light" маркийн газрын тосны үнийг нэг баррелийг нь 1.1 ам.доллароор бууруулсан нь бүс нутгийн жишиг үнээс 1.5 ам.доллароор доогуур байна.
Энэхүү шийдвэр нь зах зээлийн шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй өндөр хувиар тогтоогдсон байна. Учир нь түүхий эдийн арилжаачид үнийг нэг баррель тутамд дунджаар 8 ам.доллароор буурна хэмээн таамаглаж байжээ.
Үүнээс өмнө Саудын Араб улс Ормузын хоолойгоор сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн их хэмжээний газрын тосыг тээвэрлэсэн тухай "Bloomberg" агентлаг далайн тээврийн хөдөлгөөнийг хянах үйлчилгээний мэдээллээс эш татан уламжилж байсан юм.
Ташрамд дурдахад, Казахстан, Саудын Араб, Орос, Ирак, Кувейт, Алжир, Оман улсууд ирэх наймдугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Facebook
Twitter
Youtube


Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид
Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа
Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв

Сэтгэгдэл бичих