Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо


7-р сарын 7
11 цаг 47 минут

        Улсын Их Хурлын даргын энэ оны гуравдугаар сарын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон нийгмийн цогц тусламж, үйлчилгээг судлах ажлын хэсгээс “Ахмад настны чуулга уулзалт”-ыг бүсчлэн зохион байгуулж байна. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажиллаж байна.

Ажлын хэсгээс Төвийн бүсийн чуулга уулзалтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 04-05-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бол Говийн бүсийн чуулга уулзалтыг өнөөдөр цахимаар явууллаа. Цахим чуулга уулзалтад Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ахмад настнууд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, асрах, сувилах үйлчилгээ, халамж анхаарлыг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн бүтээгдэхүүний хүртээмж, нөхцөл, хугацааг сайжруулах зэрэг олон асуудлыг ярилцлаа.

Чуулга уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат явуулж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөв. Тус ажлын хэсэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн болон Сангийн яамд, Монголбанк зэрэг байгууллагуудын мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр Ахмад настны тухай болон холбогдох хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Тухайлбал, хуульд заасан Ахмадын санг аймаг, сумдын Засаг даргын Тамгын газраас эхлээд 2300 гаруй төрийн байгууллага байгуулаагүй байгаа зөрчлийг арилгуулахаар Засгийн газрын албан даалгавар гаргуулж, хүргүүлсэн байна. Энэ санг аж ахуйн нэгж, байгууллага цалингийн сангийнхаа 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр байгуулж ажиллуулахаар Ахмад настны тухай хуульд заасан юм.

Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ тэтгэврийг сонголттой болгож, тодорхой хувиар өвлүүлдэг болсны зэрэгцээ инфляцийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх зохицуулалтыг нэгдүгээр сарын 01-ий хэрэгжүүлдэг байх зэргийг ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлүүлснээ танилцуулав. Мөн Монголбанк болон банкны салбарын төлөөллүүдтэй удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээг бууруулах замаар өртгийг багасгаж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хугацааг 36 сар болгон сунгах шийдвэрийг дэмжүүлж чаджээ.

Цаашид ажлын хэсэг доод тэтгэврийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэх болон итгэлцүүрийг шинэчлэх, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, гэрээр асрах, сувилах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн ахмад настнуудыг орон сууцны болон бизнесийн зээлд хамруулах боломжийг эрэлхийлж ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Эрүүл мэндийн яамны ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа нар илтгэл тавьсан юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны эцсийн байдлаар 101,550 ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрөгч онд тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудын 30247 нь хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгааг газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулав. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд улсын төсөвт 2022 онд 5.4 тэрбум төгрөг тусгагдаж байсан бол энэ 2026 онд 14.3 тэрбум төгрөг тусгагдаад байна. Үүнийг ахмад настны хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүгийн дэмжлэг олгох, ахмад мэргэжилтний болон Ахмадын холбооны зөвлөх үйлчилгээ, хүүхэд хамгаалах төслүүдэд зарцуулж буй юм. Нийгмийн халамжийн сангаас ахмад настнуудад халамжийн тэтгэвэр, байнгын асаргаатай ахмадыг асарч буй иргэний тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хувийн асрамжийн зардал, хөнгөлөлт, тусламж, насны хишиг зэрэг төрөл хэлбэрийн халамжийг энэ онд нийт 588 644 ахмад настанд үзүүлж байгаа аж. 2025 оны эцсийн байдлаар идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд давхардсан тоогоор 65457 ахмад настан хамрагдаж, 1.2 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулсан байна.

Монгол хүний дундаж наслалт 1965 онд 65.5 байсан бол 2024 онд 71.8 болж сүүлийн 50 жилийн хугацаанд 6.3 жилээр нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Анхтуяа дурдаж, эрүүл мэндийн байгууллагууд ахмад настны эрүүл мэндийн байдлыг таван бүлгээр ангилан хянаж, 4, 5 дугаар бүлгийн 40 мянга гаруй ахмадад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр олгож байгааг танилцууллаа. Өнгөрөгч 2025 онд 391400 ахмад настанд 107,5 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт олгож, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаанд 328,5 тэрбум төгрөг заруцуулсан байна. Мөн 2025 онд идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд 65457, гэрээр болон өдрөөр асрах үйлчилгээнд 2362, цогц үнэлгээнд 72457 ахмад настан хамрагдсан бол урьдчилан сэргийлэх үзлэгт 278008 ахмад настан орж, амбулатороор ахмадууд нийтдээ 5.5 сая удаа үзүүлжээ.

Цаашид анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад бүрт хүрч үйлчилгээ үзүүлэх, тогтвортой эргэх холбоо бий болгох шаардлага байгааг тэрбээр онцолж, урт хугацааны тусламж үйлчилгээ, асаргааны тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгааг хэлсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж эхэлснийг ажлын хэсэгт ахлагч С.Эрдэнэбат танилцууллаа.

Ахмад настны чуулга уулзалтад оролцсон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд ахмад настнууддаа үзүүлж байгаа эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээ, энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Мөн говийн бүсийн аймгуудын ахмад настнууд санал бодлоо илэрхийлж, тэтгэврийн зөрүүг арилгах, амьжиргааны наад захын шаардлага, өртөг зардлыг шийдвэрлэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, эм хангамж, сувиллын үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар саналаа илэрхийлэв. Түүнчлэн ахмад настнууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, батлан даагчийн шаардлага зэргийг хөнгөрүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгж дээрх ахмад настны бүртгэл мэдээллийг сайжруулж, холбогдох үйлчилгээ, хангамжид бүрэн хамруулж байх гэх мэт асуудлаар арга хэмжээ авч, ахиц гаргаж ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Ахмад настнуудын тавьсан зарим асуулт, саналд Дэд ажлын хэсгийн ахлагч, Социал Демократ ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, гишүүн, “Ахмадын дуу хоолой” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтанзул, ахмад настны төлөөлөл О.Цэцэгмаа, мөн Монголбанкны газрын захирал нар, цахимаар яам, газрын холбогдох мэргэжилтнүүд хариулт өгөв.

Чуулга уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат говийн аймгуудын ахмад настнуудын илэрхийлсэн санал, хүсэлтийг нэгтгэн танилцуулж, ажлын хэсгийн хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг эрчимжүүлэх, ахмад настны талаарх анхаарал халамж, олон нийт болон төрийн байгууллагын хандлагыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатайг дурдлаа. Ахмад настнуудын нийгмийн оролцоо, эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх нь төрийн бодлогын чухал чиглэл байх ёстойг тэрбээр онцолж, мэдлэг, туршлагын уурхай болсон ахмад настнуудаа дэмжиж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад уриалав гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна19 минут 17 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ22 минут 6 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ26 минут 24 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна30 минут 31 секундын өмнөХалуун ус хязгаарлана33 минут 21 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна38 минут 33 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.