Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд 5 том хүн, 2 хүүхэд голын усны ослоор амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал өчигдөр /2026.07.06/-ны өдөр Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна
Иймд иргэд
✅Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид өдрийн цагт хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байж, анхааруулга сэрэмжүүлгийг өгч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах,
✅Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх,
✅Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

Сэтгэгдэл бичих