Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


7-р сарын 7
12 цаг 28 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Цэдэнгийн Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • “Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Гавьяат багш, доктор, профессор Баасанжавын Барамсай,

Ардын жүжигчин цолоор:

  • Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан,

Ардын уран зохиолч цолоор:

  • Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Айлтгүйн-Төмөр-Очир,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Бадрахын Бурмаажав,
  • МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Ням-Осорын Батхүү,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Мөнгөн мод сургалтын төв”-ийн уран дархны багш, зураач Намсрайн Баатаржав,
  • “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Ганбатын Мөнхтуул,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Барс групп”-ын Ерөнхийлөгч, “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чүлтэмийн Амарбаатар,

Гавьяат багш цолоор:

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Чулуунбатын Нарантуяа,

Гавьяат жүжигчин цолоор:

  • “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “Би продакшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд,
  • “Камертон” хамтлагийн гишүүн, дуучин, “Хос дэлхий” ХХК-ийн захирал Ламжавын Ган-Эрдэнэ,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Доржпүрэвийн Амаржаргал,

Гавьяат тамирчин цолоор:

  • Улсын аварга, Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Гунаажавын Эрхэмбаяр,
  • Холимог тулааны тамирчин, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн WBC холбооны мутай боксын аварга, Монгол Улсын MFC холбооны аварга Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Ханбогд кашмер” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Загдрагчаагийн Ууганбаяр,
  • “Сод Монгол групп” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Нямаагийн Бямбажав,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад инженер, “ДСБ нөхөрлөл”-ийн зөвлөх инженер Дашзэвэгийн Батцэрэн,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Таван толгой” ХК-ийн Нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механик Балжирын Батсайхан,

Гавьяат нисгэгч цолоор:

  • “МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн “Бойнг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Пүрэвийн Баатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Эрдэнийн гоёл” ХХК-ийн захирал, зураач, дархан Ядмаагийн Эрдэнэбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол кино нэгтгэл”-ийн Баримтат кино зургийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Нямаагийн Бямбажав,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Хадхүүгийн Жаргалсайхан,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Баастын Батмэнд,

Алтан гадас одонгоор:

  • Дархан-Уул аймгийн Сурын холбооны тэргүүн, нум сум урлаач, Тод харваач, спортын мастер Баатарын Наранболд,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газрын Ойн хэлтсийн дарга Гомбосүрэнгийн Бат,
  • Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирал Эрдэнийн Түмэндэмбэрэл,
  • Улсын харцага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэд хурандаа, Олон улсын хэмжээний мастер Төрөөгийн Баасанхүү

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хотын стандарт, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрдэнэцогтын Сувд-Эрдэнэ,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гэрэлтийн Гантөмөр нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна4 минут 35 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 минут 24 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ11 минут 42 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна15 минут 49 секундын өмнөХалуун ус хязгаарлана18 минут 39 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна23 минут 51 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.