Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц хангалттай байгаа


7-р сарын 7
14 цаг 27 минут
      Шатахууны нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Манай Засгийн газрын 100 хоногийн мэдээллийг үзэж байгаа иргэддээ хэлэхэд тайван амгалан байх хэрэгтэй. Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ-ын байдал хүнд байгаа ч Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж энэ оны дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч байгаа. Өнөөдөр хүртэл шатахуун хэвийн авч байгаа. Нийлүүлэгч улсын дотоод нөхцөл байдал туйлын хүнд байна. Гэсэн ч бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууны бэрхшээлийг даваад ирлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед долоо хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өнөөдөр 33 хоногийн нөөцтэй байна. Нэмээд орж ирж байна. Долдугаар сард 47 мянган тонн АИ92, 1200 тонн АИ95, 88860 тонн түлш гээд нийт 137 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалаад гэрээгээ хийсэн. Мөн БНХАУ-аас 71000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөд байна. Долдугаар сарын 4-ний байдлаар АИ92 33, АИ95 44, түлш 27, онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна. Манай Засгийн газар шатахууны нөөцийн савтай болох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Хамгийн багадаа 3 сарын нөөцөө хадгалдаг болно. Энэ ондоо багтаад 150 мянган метр кубын хэмжээтэй сав ашиглалтад оруулна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сумдын наадам болсон. Тиймээс орон нутгийн хангалтаа хийсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын бүх ШТС-уудыг цэнэглэсэн. Ердийн нөхцөлөөс 3-4 дахин ихээр авч байна. Нэг цэнэглээд гурав хонодог байсан ШТС өдөртөө дуусаж байна. Энэ нь бүтээгдэхүүн бага байгаадаа бус ихээр худалдаж аваад байгаатай холбоотой. Мушгин гуйвуулсан мэдээлэлд автаад бүгд оочирловол нөөц хурдан багасна. Гэхдээ сандрах түвшинд хүрээгүй. Энэ сарын 8,9-нд аймгийн наадмууд болж, улс даяараа хөдөө хотгүй амарна. Баяр наадмын өдрүүдээр шатахууны хэрэглээ хоёр дахин өсдөг тул бэлтгэлийг хангасан" гэдгийг мэдэгдлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна5 минут 52 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ8 минут 41 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ12 минут 59 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна17 минут 6 секундын өмнөХалуун ус хязгаарлана19 минут 56 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна25 минут 8 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.