Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна


7-р сарын 7
16 цаг 47 минут

        Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд /2026.07.07/ Төрийн ордны Их танхимд нээлттэй танилцууллаа.

Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал, 100 өдөрт бүхнийг өөрчлөхгүй боловч дуусдаггүй олон яриаг дуусгаж, иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хэн бүхэнд ээлтэй байх бодлогыг тууштай баримталж ажиллаж буйг онцлов. 

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд бодит үр дүнд хүрсэн зарим онцлох ажлаас дурдвал: 

·      Засгийн газар Рио Тинтотой  хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Оюу толгой төслийн Монголын талд ногдох өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн. Хэлэлцээрийн үр дүнд 30 гаруй их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын хүртэх өгөөж 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Энэ онд Оюу толгой төслөөс ногдол ашиг хүртэхээр болов. 

·      Говьд 1500 ажлын байр бий болгох Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэв. 

·     “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO гаргах ажил эхлэв. 

·      ТӨК-иудын хувьцааны хэсгийг удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлэв. 

·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулав. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компани татан буулгах хууль эрх зүйн орчин бүрдэв.  

·      Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэв.

·      12153 татвар төлөгчийн дансыг нэг сарын хугацаанд нээснээр 91 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулав.

·      Бизнесээ мэдэгдээд эхэлдэг болсноор 739 бизнес үүдээ нээв. 

·      E-business 2.0 платформ нэвтэрч, 30 минутын дотор бизнесээ эхлүүлэх боломж бүрдэв.

·      321 зөвшөөрлийг гар утаснаасаа авдаг болов. 

·      2026 онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцлав.  

·      3.1 их наяд төгрөгийн  татвараас иргэн, ААН-үүдээ чөлөөлөх татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. 

·      Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг тэглэв.  

·      Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав.  

·      Гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч Монгол Улсад хүрэлцэн ирж, 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав. 

·      Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг батлуулав.

·      Эмч, багш нарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, цалинг нь бодитой нэмэв. 

·      Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулав. 

·      Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа аукцион зарлаж, ирэх өвлийн оргил ачааллаас өмнө хувийн хэвшлийн компаниуд таван аймагт батарей хуримтлуур, нарны станц байгуулахаар ажлаа эхлэв. 

·      Анхны “Ногоон өртөө” Булган аймагт үүдээ нээв. 

·      Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргаж, зээлийн хүүг багасгав. 

·      Нийслэлийн захиргааны хуучин байрыг Хүүхэд хөгжлийн ордон болгов.

·      Хотхоны бага сургууль байгуулах ажил нийслэлийн “Оюуны Ундраа” сургуулиас эхлэв.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирсэн иргэд, хувийн хэвшлийнхэн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулав. 

Ерөнхий сайд маргааш /2026.07.08/ МҮОНРТ-ээр 20:40-23:00 цагийн хооронд “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад оролцож, иргэдийн асуултад хариулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна20 минут 47 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ23 минут 36 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ27 минут 54 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна32 минут 1 секундын өмнөХалуун ус хязгаарлана34 минут 51 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна40 минут 3 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.