Э.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг


7-р сарын 8
12 цаг 33 минут

     Баяр наадмын амралт эхэлж буйтай холбоотой орон нутгийн зам тээврийн хөдөлгөөн нэмэгддэг. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэрэгжилтэн, цагдаагийн хошууч Э.Гандуулга дараах зөвлөмжийг өглөө.

-Баяр наадмын үе ирж хөдөө орон нутаг руу автомашин тээврийн хэрэгсэлээр зорчих ихэсдэг, үүнтэй холбоотой ямар зөрчлүүд гарч болзошгүй талаар урьдчилан анхааруулга хүргэнэ үү?

-Баяр наадмын үе ирж байгаа энэ үед урт хугацааны амралтууд эхэлдэг, үүнтэй холбоотой иргэдийн хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Нутаг орондоо очиж наадамлах, баярын өдрүүдийг гэр бүл найз нөхдөөрөө өнгөрүүлэхээр амралт, аялалаар явах нь ихэсдэг. 2025 оны байдлаар наадмын өмнөх гурав хоногийн хугацаанд хотоос орон нутгийн чиглэлд 200 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчсон тоо судалгаа байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замын ачаалал нэмэгдэж зам тээврийн осол, хэрэг зөрчил гарах эрсдэл үүсдэг. Иргэдийн хувьд орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиололд хийх, мөн холын гэрэл шилжүүлээгүйгээс зам тээврийн осол гарах эрсдлүүд нийтлэг тохиолддог.Тэгэхээр цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр, жолооч нарm тогтмол хяналт шалгалт тавьж мөн тухайн замын болон орчны, нөхцөл байдлын мэдээллийг түргэн шуурхай дамжуулан өгч ажилладаг. Тухайлбал, Төв аймгийн Лүн, Баянчандмань сумдуудын автозамд ачаалал үүссэнээр бага зэргийн түгжрэл сааталд үүсдэг. Үүн дээр манай цагдаагийн албан хаагчид маань хөдөлгөөн зохицуулж, чиг урсгалыг өөрчлөх зэргээр иргэдийг түргэн шуурхай аюулгүй зохицуулах зэргээр зохион байгуулалтыг авч ажилладаг.

-Энэ зуны хувьд бороо хуртай жил байна. Бороо хуртай үед үүсч болох эрсдлийн талаар болон замд зорчихдоо юу юу анхаарах вэ?

-Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байж хэвших. Суурингийн гадна бүсэд гарсан тохиолдолд хурдны хэмжээг 80км/ц хүртэл гэж ЗХД-д буюу хуулинд заасан байдаг. Гэтэл хурд хэтрүүлснээс үүсэх эрсдэл элбэг. Мөн гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Хоёр эгнээ эсрэг урсгалтай зам дээр гүйцэж түрүүлэх үйлдлийг хайнга анхааралгүй, эсвэл буруу хийсэн тохиолдолд хоёр машин өөдөөсөө мөргөлдөх, эсвэл замаас гарах эрсдлүүд үүсч болзошгүй. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа тохиолдолд заавал холын гэрлээ шилжүүлж өгөх ёстой. Холын гэрэл шилжүүлээгүйгээс, гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш ямар ч хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэн явах эрсдэл гардаг. Үүнээс шалтгаалж, мал амьтан дайрах, зам дээр байгаа алив саадыг мөргөх зэрэг зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг. Жолооч нар энэ дээр онцгой анхаарч байх хэрэгтэй.

-Баяр наадам, амралт зугаалгын улирал болохоор иргэд ихэвчлэн гэр бүл найз нөхөд гээд олноороо явах үеийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгө өгнө үү?

-Баярын өдрүүдтэй холбоотой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн бага насны хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулах гэх мэт нийтлэг зөрчлүүд гардаг. Тийм учраас орон нутагт болон нийслэл хотод хаана ч байсан автозамын хөдөлгөөнд оролцож байгаа л бол хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгсэлийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай. Мөн хөдөлгөөн эхлэхээс өмнө автомашины эргэн тойрныг заавал шалгаж байж хөдөлгөөн эхлэх хэрэгтэй. Учир нь бага насны хүүхэд тоглож байх болзошгүй тохиолдол гардаг. Мөн хамгаалах бүсийг зөвхөн жолооч зүүх биш, зорчигчид бүгд зүүсэн байх шаардлагатай. Нөгөө талаар хамгаалалтын бүсийг дээгүүрээ тохох, зориулалтын бусаар зүүх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангах бус цагдаад харагдах байдлаар хэрэглэснээр ямарваа нэг эрсдэл үүсэх үед энэ нь хамгаалах чадваргүй байсан үйлдэл тохиолддог.

-Цагдаагийн байгууллагаас нэмж анхааруулах зүйл юу байгаа вэ ?

-Нэмж анхааруулахад жолооч нар хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж байх, мөн байгалийн үзэгдэл, шавар ус, автозамын эвдрэл гэмтэл зэргээс үүсч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн техник, автомашины дугуй, мотор, кропны тос гэх мэт өөрөөс шалтгаалах зүйлсийг шалгажхувийн бэлтгэл сайтар хангаж явах хэрэгтэй.Баяр наадмын үеэр гэр бүл, найз нөхдөөрөө олноор зорчих тохиолдол ихэсдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас нийт жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмийг сайтар баримтлан өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцож хэвшихийг онцгойлон анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотоос гарсан таван чиглэлд 19 автомашинтайгаар 150 км-ийн радиуст байнгын хяналт шалгалтыг тавьж байгаа. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Гэхдээ 150км-ээс цааш хяналтгүй гэсэн үг биш, тухайн орон нутгийн замын цагдаагийн нэгжүүд болон бусад нэгжийн цагдаагийн албан хаагч нар ч өртөөчлөн хяналт шалгалтыг явуулж, мэдэээлэл заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.ДАРИЙМ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна9 минут 21 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ12 минут 10 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ16 минут 28 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна20 минут 35 секундын өмнөХалуун ус хязгаарлана23 минут 25 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна28 минут 37 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.