Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүдэд газрын гэрчилгээ байхгүй учир нөхөх олговор өгөх боломжгүй байгаа юм. Ингээд нүүхгүй байгаагаас ажил удааширч байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлд найман цэгт ус ихээр тогтсон байдалтай, үерийн эрсдэлтэй байна. Энэхүү таван шатлалт хуримтлуурын санг хийснээр үерийн эрсдэлээс бий болох 2.4 их наяд төгрөгийг хэмнэх юм. Эхнийхийг нь энэ жил хийгээд дуусна. Энэ байршилд газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоно. 10, 20 айлын асуудал эргээд 10, 20 мянган өрхийн асуудал болж болохгүй. Хотын төв тэр чигтээ эрсдэлд орно гэсэн үг юм. Үерийн эрсдэл байгаа учир бүх хүчээ дайчлан ажиллана” гэлээ.



Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

Сэтгэгдэл бичих