Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва СХД-ийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьдаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ус тогтсон байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газрын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн бригад 45 механизмтай, өргөтгөсөн цагаар ажиллаж байна. Цаашид үерийн эрсдэлийг том бодлогоор нь харж өөрчлөх ёстой. Ялангуяа Туул-1 коллекторыг ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэв. Мөн тэрбээр үерийн эрсдэлтэй байгаа айлуудад мэдэгдэх хуудас яаралтай хүргүүлэхийг үүрэг болгов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Баруун салаанд голын голдирол дагуу 600 гаруй айл бий. Эхний ээлжид 200-300 айлын асуудал хамгийн хүндрэлтэй байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бумбатын рашаан орчимд 1.3 га газарт хиймэл нуур байгуулна. Энэ нь өвөл халиа тошин үүсэхээс сэргийлэхээс гадна үерийн эрсдэлийг бууруулах юм. Долоодугаар сарын 20-нд тус нуурыг хүлээлгэж өгнө. Түр зуурын ширүүн борооноос үүдэн дөрвөн айлын бууриар татсан ус дайраад өнгөрчээ. Энэ айлуудад тусламж үзүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээ ариутгалыг хийлгэж байна. Дүүргийн хэмжээнд онцгой байдлын үед ажиллах хүмүүс байнгын бэлэн байдалд байгаа. Үерийн эрсдэлтэй бүсүүдэд шуудуунд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн бэлэн байдлыг хангаж ажилласан. Баруун салаа, Зүүн салаанд Баянхошуу дэд төвийн хүрээнд үерийн далан суваг шуудуунуудыг хийсэн” гэв.




Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих