Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй монгол” наадмыг маргааш (2026.07.09) Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.
Наадмын хөтөлбөрт Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, А.Мөнхбат, МУГЖ Д.Бурмаа, Л.Банзрагч нар ая дуугаа өргөх бол морин хуурын тоглолт, монгол бүжгийн үзүүлбэр зэрэг багтжээ.
Үүнээс гадна Монгол Улсад айлчлан ирэх БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюныг наадамд оролцож буй үндэсний дээл, хувцастай иргэд угтан авах юм байна.

20 дахь удаагийн наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулна.
Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Сэтгэгдэл бичих