Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна


7-р сарын 8
15 цаг 45 минут

    Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.  

Зүрхний үзлэгт:55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225; 
Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037; 
Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ. 
“Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна1 цаг 3 минутын өмнөУлаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна1 цаг 6 минутын өмнөБаян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 8 минутын өмнө“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа1 цаг 11 минутын өмнөЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна1 цаг 14 минутын өмнө“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв2 цаг 25 минутын өмнөМаргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр2 цаг 33 минутын өмнөБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа2 цаг 38 минутын өмнөГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ3 цаг 49 минутын өмнөНийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна3 цаг 56 минутын өмнөБ.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ4 цаг 3 минутын өмнөЭ.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг4 цаг 26 минутын өмнөҮйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал6 цаг 40 минутын өмнөН.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав6 цаг 45 минутын өмнөЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно6 цаг 55 минутын өмнөТөлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 цаг 3 минутын өмнөХуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 цаг 7 минутын өмнөARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 цаг 58 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана7 сар 7. 14:42Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө7 сар 7. 14:37Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц хангалттай байгаа7 сар 7. 14:27“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна7 сар 7. 14:18Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 12:28Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна7 сар 7. 11:52Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо7 сар 7. 11:47Замын хураамжийг нэмж 10000 төгрөг болгоно7 сар 7. 10:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.