Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ


7-р сарын 8
15 цаг 51 минут

     Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Өмнөговь, Баянхонгор аймгийн Өлзийт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дундговь аймгийн Сайнцагаан суманд салхин цахилгаан станц төслийг тус тус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, өмнийн говийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлуур бүхий нар, салхины эх үүсвэрийн төслүүд, Хойд бүсэд хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн тооцоо судалгааг хийж, төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов. 

Сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамжийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Сумдын тархмал нарны эх үүсвэр, батарей хуримтлуурын хосолмол систем” болон цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулж, шалгарсан аукционд оролцогчтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, төслүүдийг үе шаттай ашиглалтад оруулахыг Эрчим хүчний хангамж, хүртээмжийн найдвартай ажиллагааны тухай Засгийн газрын тогтоолоор тус тус үүрэг болголоо.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна1 цаг 2 минутын өмнөУлаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна1 цаг 5 минутын өмнөБаян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 7 минутын өмнө“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа1 цаг 10 минутын өмнөЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна1 цаг 13 минутын өмнө“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ1 цаг 16 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв2 цаг 24 минутын өмнөМаргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр2 цаг 32 минутын өмнөБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа2 цаг 37 минутын өмнөГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ3 цаг 48 минутын өмнөНийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна3 цаг 55 минутын өмнөБ.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ4 цаг 2 минутын өмнөЭ.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг4 цаг 26 минутын өмнөҮйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал6 цаг 39 минутын өмнөН.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав6 цаг 44 минутын өмнөЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно6 цаг 54 минутын өмнөТөлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 цаг 2 минутын өмнөХуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 цаг 6 минутын өмнөARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 цаг 57 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана7 сар 7. 14:42Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө7 сар 7. 14:37Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц хангалттай байгаа7 сар 7. 14:27“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна7 сар 7. 14:18Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 12:28Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна7 сар 7. 11:52Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо7 сар 7. 11:47Замын хураамжийг нэмж 10000 төгрөг болгоно7 сар 7. 10:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.