БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


7-р сарын 9
9 цаг 14 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авлаа.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын Жүн-Ан их сургуулийн Хуулийн сургууль төгссөн.

  • 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төв, Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал,
  • 1994-2005 онд Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Соннам хотын Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирал,
  • 2010-2018 онд Соннам хотын дарга,
  • 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг дарга,
  • 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2022-2025 онд Ардчилсан намын дарга,
  • 2024-2025 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 “Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл”, “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” ном бичжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ33 минут 32 секундын өмнөБ.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна36 минут 42 секундын өмнөЕрөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна39 минут 42 секундын өмнөЗасгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ1 цаг 12 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан1 цаг 24 минутын өмнөУргац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна7 сар 8. 15:56Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна7 сар 8. 15:53Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:51“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа7 сар 8. 15:48Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна7 сар 8. 15:45“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв7 сар 8. 14:34Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр7 сар 8. 14:27Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа7 сар 8. 14:22ГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ7 сар 8. 13:11Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна7 сар 8. 13:03Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ7 сар 8. 12:57Э.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг7 сар 8. 12:33Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал7 сар 8. 10:19Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав7 сар 8. 10:14Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно7 сар 8. 10:05Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 сар 8. 9:56Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 сар 8. 9:52ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 сар 8. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 8. 9:01“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана7 сар 7. 14:42Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө7 сар 7. 14:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.