Засгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ


7-р сарын 9
9 цаг 19 минут

      Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан 2027 онд багтаан олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газар төрийн өмчийн бодлогын шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Франклин Тэмплтон компанитай Харилцан ойлголцлын хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Темплтон Ассет Менежмент компанийн Гүйцэтгэх захирал, Темплтон Глобал Инвестмэнтс компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зурлаа. 

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргахаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ хүрээнд Франклин Темплтон компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх үе шатны замын зураглалыг тодорхойлох зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. 

Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж, 60.7 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 60 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр компанийн зарим нь стратегийн ач холбогдолтой, зарим нь зах зээлийн өрсөлдөөнд шууд оролцож байгаа ч нийт дүнгээрээ засаглал, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, олон улсын хөрөнгө оруулалтын бэлэн байдлын хувьд хангалттай түвшинд хүрээгүй байна.

Засгийн газар энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийг яаран хувьчлах бодлого баримтлахгүй. Харин төрийн өмчит компаниудыг эхлээд олон улсын аргачлалаар үнэлнэ. Засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг нь сайжруулсны дараа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллана. 

Franklin Templeton нь дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 75 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд 2026 оны тавдугаар сарын байдлаар 1.78 их наяд долларын хөрөнгө удирдаж байна. Тус компани Румын Улсад болон болон Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ33 минут 22 секундын өмнөБ.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна36 минут 32 секундын өмнөЕрөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна39 минут 32 секундын өмнөЗасгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ1 цаг 12 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан1 цаг 24 минутын өмнөУргац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна7 сар 8. 15:56Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна7 сар 8. 15:53Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:51“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа7 сар 8. 15:48Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна7 сар 8. 15:45“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв7 сар 8. 14:34Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр7 сар 8. 14:27Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа7 сар 8. 14:22ГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ7 сар 8. 13:11Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна7 сар 8. 13:03Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ7 сар 8. 12:57Э.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг7 сар 8. 12:33Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал7 сар 8. 10:19Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав7 сар 8. 10:14Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно7 сар 8. 10:05Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 сар 8. 9:56Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 сар 8. 9:52ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 сар 8. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 8. 9:01“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана7 сар 7. 14:42Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө7 сар 7. 14:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.