Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна


7-р сарын 9
9 цаг 54 минут

      Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон УБЗАА-ны дарга Ч.Мэндбаяр нар ажиллалаа.

НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Явган замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна. Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт хийж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруул. Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая. Өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусга. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна18 минут 28 секундын өмнөНийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа24 минут 8 секундын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ59 минут 37 секундын өмнөБ.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна1 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна1 цаг 6 минутын өмнөЗасгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ1 цаг 38 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан1 цаг 50 минутын өмнөУргац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна7 сар 8. 15:56Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна7 сар 8. 15:53Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:51“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа7 сар 8. 15:48Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна7 сар 8. 15:45“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв7 сар 8. 14:34Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр7 сар 8. 14:27Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа7 сар 8. 14:22ГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ7 сар 8. 13:11Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна7 сар 8. 13:03Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ7 сар 8. 12:57Э.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг7 сар 8. 12:33Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал7 сар 8. 10:19Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав7 сар 8. 10:14Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно7 сар 8. 10:05Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 сар 8. 9:56Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 сар 8. 9:52ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 сар 8. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 8. 9:01“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо7 сар 7. 16:53Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна7 сар 7. 16:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.