Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй иргэд, зочид, төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аялалд зургадугаар сард нийт 11019 иргэн оролцжээ.
Өнгөрөгч сард нийт 346 удаагийн аяллыг зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд 22 сургуулийн 692 багш, сурагч хамрагдсан байна.
Төгсөлтийн 20, 25, 30, 40, 50, 60 жилийн ойн баяраа тэмдэглэж буй нэг ангийнхны төлөөлөл зочдын дийлэнх хувийг эзэлсэн нь зургадугаар сарын онцлог байлаа. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ХБНГУ зэрэг улс орны 134 иргэн, эрдэмтэн судлаач, багш, оюутан, бизнес эрхлэгч, парламентын гишүүн, Элчин сайд нар Монгол Улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, Төрийн ордны түүх, өв соёл, урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхсон юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцсан иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцэж буй асуудлын талаар товч мэдээлэл өгсөн нь зочдын талархлыг хүлээлээ.
Ташрамд тэмдэглэхэд, 2025 оны зургаадугаар сард 280 удаагийн аяллыг зохион байгуулж, 10120 иргэн хамрагдсан байна. Энэ оны зургаадугаар сард аялалд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 899 хүнээр нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо
Ерөнхий сайдаас асуух асуулт, саналаа илгээгээрэй
Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих