Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна


7-р сарын 9
13 цаг 32 минут

      Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн. Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм. Тиймээс баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер техникийн ажилтнууд гинжит 3000 экска, гинжит 55 экска зэрэг техник хэрэгсэлтэйгээр Ногоон нуур орчимд ажиллаж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажлын явцыг шалган, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан:

“Улаанбаатарт 1990 оноос хойш газар эзэмшилт замбараагүй болж, Ногоон нуур орчимд айлууд шороо түрж буусан. Улмаар Ногоон нуурын ус тунгаах байгууламж нурж эвдэрсэн бөгөөд үерийн усыг тогтоох боломжгүй болсон. Үерийн ус ихээр урсаж, “Бөмбөгөр” худалдааны төв орчмын хамгаалалтын далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс эрсдэлээс сэргийлж, хамгийн энгийн аргаар буюу шороон далан босгож ус тогтоох ажлыг хийж байна. Мөн ус тунгаах хэсгийг механик тоног төхөөрөмжөөр гаргаж, үерийн хамгаалалтыг сайжруулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:

“Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг анх 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Мөн Баруун дөрвөн зам, Андууд, 10 дугаар хорооллын арын үерийн хамгаалалтын даланг байгуулж, хотын төвийн бүсийг үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн цогц шийдлийг хэрэгжүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд хотжилт ихсэж, Ногоон нуур орчимд хөрс шороогоор дүүргэлт хийж газар бий болгон айл өрхүүд суурьшсанаар тус ус тунгаах байгууламж үндсэндээ байхгүй болсон.

Нийслэлийн зүгээс Ногоон нуурын газрыг чөлөөлж, ХААН банктай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ хуучны инженерийн шийдлийг хадгалан, үерийн ус тунгаах хэсгийг сэргээн байгуулж, Дэнжийн мянга болон 39 дүгээр сургууль орчмоос урсах үерийн ус, цаашлаад Бөмбөгөрийн хажуугаар үерлэх усыг тогтоох хиймэл нуур байгуулна.

Геодези, усны барилга байгууламжийн ажилтнууд шөнийн турш техник хэрэгсэлтэйгээ ажиллаж, наадмын үеэр үүсэж болох үерийн эрсдэлээс хамгаалах бэлтгэлийг хангаж байна. Ногоон нуурт байгуулах инженерийн шийдлээр хотын төв рүү орох үерийн усны урсгалыг сааруулж, Бөмбөгөр орчмыг үерт автахаас хамгаална” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна1 цаг 17 минутын өмнөБолзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө1 цаг 55 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна4 цаг 10 минутын өмнөНийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа4 цаг 16 минутын өмнөУИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ4 цаг 51 минутын өмнөБ.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна4 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна4 цаг 58 минутын өмнөЗасгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ5 цаг 29 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан5 цаг 41 минутын өмнөУргац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна7 сар 8. 15:56Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна7 сар 8. 15:53Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:51“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа7 сар 8. 15:48Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна7 сар 8. 15:45“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв7 сар 8. 14:34Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр7 сар 8. 14:27Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа7 сар 8. 14:22ГССҮТ: 260 тун могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ7 сар 8. 13:11Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна7 сар 8. 13:03Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ7 сар 8. 12:57Э.Гандуулга: Гэрлийн гялбаанд орсон жолооч таван секундын турш хяналтгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх эрсдэл үүсдэг7 сар 8. 12:33Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал7 сар 8. 10:19Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав7 сар 8. 10:14Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно7 сар 8. 10:05Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа7 сар 8. 9:56Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо7 сар 8. 9:52ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк7 сар 8. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.