Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна


7-р сарын 9
20 цаг 16 минут

     Нийслэлийн гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 60 гаруй га талбайг хамарч, хоёр үе шаттайгаар 5000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилга барьж байгаа бөгөөд нийт 800 айлын ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ онд 564 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Баянхошуу дэд төвийн Б13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 89 орчим хувьтай, Б13-2 талбарын 76 айлын хоёр блок орон сууцны ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Б13-3 талбарт баригдах 126 айлын гурван блок орон сууцны зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд барилга угсралтын ажил удахгүй эхлэхээр бэлтгэл хангаж байна. 

Шархад дэд төвийн хувьд нийт 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилга баригдаж байна. S27-5 талбарын 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 90 хувьд хүрч, гадна тохижилтын ажил үргэлжилж байна. Харин S27-2 талбарын А, В блокийн 76 айлын орон сууцны барилга 81 хувь, С, D блокийн ажил 55 хувь, Е, F блокийн ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл нь Азийн хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл" салбар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Эдгээр орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын EDGE ногоон барилгын гэрчилгээтэй бөгөөд ашиглалтын зардлыг бууруулах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлогтой. Орон сууц бүр 2-3 өрөөний сонголттой, барилгын ухаалаг удирдлагын SCADA систем, айл өрх бүрийн дулааны тоолуур, халаалтын тохируулгатай. Мөн ус хэмнэлтийн шийдэл, угаалтуур болон шүршүүрийн саарал усыг цэвэршүүлэн ариун цэврийн суултуурт дахин ашиглах систем, дээврийн нарны зайн хураагуур, оршин суугчид түрээслэн ашиглах боломжтой гурван төрлийн хүлэмжийг төлөвлөсөн нь байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай орчин бүрдүүлэхэд чиглэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 1 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ9 цаг 6 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 14 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.