УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа


7-р сарын 9
20 цаг 22 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.09/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, иргэдийн харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, эрхэм зочныг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Тэрбээр Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг дурдлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний төрийн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ ахиц авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, удахгүй болох уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэхээ тэмдэглэв.

Өнгөрсөн онд Монгол-Солонгосын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн БНСУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсныг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүд иргэдийн эрх зүйн асуудал, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар эхлүүлсэн “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр БНСУ-ын парламенттай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа танилцуулав.

Нэн түрүүнд батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны албаны туршлагыг судалж, хууль хэрэгжилтийн үнэлгээ, гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналтын тогтолцоог өөрийн орны онцлогт нутагшуулах хүсэлтийг анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан “Ухаалаг парламент”-ыг хөгжүүлэх асуудлыг хөндөн, БНСУ-ын парламент хиймэл оюуныг хууль тогтоох үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж буй туршлагыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, хуулийн төслийн давхардал, зөрчлийг илрүүлэх, олон улсын туршлагыг харьцуулах, иргэдийн саналыг өгөгдөлд тулгуурлан боловсруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналыг дэвшүүлсэн юм.

Мөн хоёр улсын парламентын Тамгын газар, судалгааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, технологи, өгөгдөлд суурилсан парламентын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах, БНСУ-ын Үндэсний Ассамблейн туршлагаас судлах санал дэвшүүлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн УИХ-ын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Үндэсний Ассамблейн гишүүдийн энэ удаагийн айлчлал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай давхцаж буй нь бэлгэшээлтэй үйл явдал болж буйг онцлов.

Тэрбээр Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлэг хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж ирснийг тодотгосон. Мөн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, тус бүлгийн гишүүн Р.Батболд, Л.Энхнасан нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 47 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 52 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цагийн өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.