Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо


7-р сарын 9
20 цаг 25 минут

     Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнтэй уялдан сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын талаар танилцууллаа. 

Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын болон боловсролын байгууллагын 50 орчим хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. 2022 оноос эхлэн Боловсролын яам, нийслэл хамтран цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна. Энэхүү ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барих, барилга түрээслэх, худалдан авах зэрэг олон талт арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлсэн. Сургуулийн насны хүүхдийн тоо 2030 он хүртэл өсөх төлөвтэй. Судалгаагаар шинээр 84 сургууль шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд зөвхөн улсын болон нийслэлийн төсвийн эх үүсвэрээр бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг онцоллоо.

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв.

Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Salman Asim нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, чанарыг сайжруулахад хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь чухал болохыг онцолж, цаашид бодит үр дүнд чиглэсэн хамтарсан төслүүдийг шуурхай, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од, Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Бадамсэрээжид, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх гуравдугаар хэлтсийн дарга Т.Тува, Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Salman Asim, Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Ritesh Vi нар оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 20 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 25 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 33 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.