Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан өнөөдөр Хүүхдийн ордон-2 буюу "Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон"-ы барилгын төслийн мэдээллийг сонслоо. Уулзалтад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монголын хүүхдийн ордны төлөөлөл оролцов.

Арга хэмжээний эхэнд Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Хүүхдийн ордон-2 төслийн зорилго, үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар танилцуулга хийв. Үүний дараа Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны барилгын явцтай газар дээр нь танилцаж, төслийн төлөвлөлт, орчин нөхцөл, ирээдүйн үйл ажиллагааны чиглэл болон хүүхэд, өсвөр үеийнхний шинжлэх ухаан, технологийн боловсролыг дэмжих боломжийн талаар санал солилцов.

Хүүхдийн ордон-2 нь хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологи, инновацын боловсролыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэмжсэн сургалт, туршилт, судалгааны орчныг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж буй бүтээн байгуулалт болох юм. Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийг чанартай, хугацаанд нь дуусгах, цаашдын үйл ажиллагааг олон талын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэхийн ач холбогдолтойг талууд онцоллоо.




Facebook
Twitter
Youtube


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Сэтгэгдэл бичих