Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ


7-р сарын 9
21 цаг 19 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт хүрэлцэн ирж, төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Монголын төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийлллээ.

БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хийж байгаа энэ айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийн эхлэл болно гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотлов.

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 36 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүх салбарт өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг талууд сайшааж, цар тахлын үед төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож байсныг онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдэв.

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зрж, Хамтарсан тунхаглал гаргаж байгааг сайшаалаа.

Айлчлалын үр дүн, хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход  Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон салбаруудын зөвлөлдөх механизмууд идэвхтэй ажиллахын чухлыг тэмдэглэв.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулахаар боллоо.

Мөн БНСУ-д монголын эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх болон тус улсын эм үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох асуудлыг судалж үзэхээр болов.

Айлчлалаар хоёр улсын иргэд харилцан зорчих, оршин суухад таатай нөхцөл бүрдүүлэхэд бодит хувь нэмэр болохуйц баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр болон Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих, оршин суухад чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Монгол, Солонгосын “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг харилцан үр ашигтай байх зарчимд тулгуурлан байгуулахын төлөө байгаагаа талууд нотоллоо.

Төрийн тэргүүн нар хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтлэг байдлаар туссан чухал ашигт малтмал, дэд бүтэц, ногоон эдийн засаг, дижитал шилжилтийн салбарыг дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархаж байдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Солонго 1, 2 орон сууцны хороолол” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

“Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг Солонгосын тал дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах чиглэлээр солонгосын талтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсныг сайшааж, Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын нарийвчилсан зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллах болсонд баяртай буйгаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв7 цаг 58 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 4 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 12 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.