Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо


7-р сарын 10
9 цаг 27 минут

     Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Улаанбаатар зочид буудалд болсон Монгол-Солонгосын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогоо тууштай үргэлжлүүлэх бөгөөд БНСУ-ын талтай урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг хэллээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён, хоёр орны ард түмний дунд шингэсэн гүнзгий нөхөрлөл, итгэлцэл нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт үр дүнтэй, чухал ололт, амжилт авчирч байгааг тэмдэглэлээ.

Цаашид хамтдаа хөгжих харилцан ашигтай загварыг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. Хамтарсан логистик төв болон хүйтэн гинжин хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэлтгэх, технологийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг K-хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдгийг хэллээ.

Мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний салбарт найдвартай түншлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчны салбарт хамтрахыг уриаллаа.

Бизнес форум нь “Стратегийн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ирээдүйн хамтын өсөлтийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж хоёр улсын аж ахуйн нэгжүүд үзэж байна.

Бизнес форумд хоёр улсын төр, засгийн байгууллага, бизнесийн холбоод болон чухал ашигт малтмал, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, жижиглэн худалдаа, дижитал технологи, банк, санхүү, логистик зэрэг салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцан ойлголцлын хоёр Санамж бичиг байгууллаа. Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал ашигт малтмал, эрчим хүч, геологи, худалдаа, хүнс, дижитал технологи, боловсрол зэрэг салбарт хамтрахаар 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Форумыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг хамтран зохион байгууллаа.

Хоёр орны худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн байна.

Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг голлон авдаг.

Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт орж байна.

Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 42 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 47 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 55 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.