Монгол-Солонгосын парламентын бүлэг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа


7-р сарын 9
18 цаг 31 минут

       УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.07.09) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын дипломат харилцаа 36 жилийн өмнөөс эхтэйг онцолж, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.

Хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн бүлгийн дарга нар санал нэгдлээ. Түүнчлэн нүүдэлчин өв соёлын түүхийг агуулсан эрийн гурван наадам, Монголын үндэсний их баяр наадмын үеэр айлчилж хоёр орны харилцааны залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалах үйлсэд хувь нэмэр оруулж байгаа явдалд талархал илэрхийлэв. 

Харилцан ойлголцол, найрамдал, итгэлцлийг бэхжүүлэх чухал гүүр болж ирсэн Монгол-Солонгос улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. 

Бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, БНСУ-д суралцаж, ажиллаж, аж төрж байгаа 60 мянга орчим монгол иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалахад Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлэг анхаарч ирсэнд талархаж байна гэлээ. Мөн цаашид манай иргэдэд виз олголтын болон оршин суух зөвшөөрлийн үйл явцыг илүү хялбар, хүртээмжтэй болгож, сурагчид болон хөдөлмөр эрхлэгчдийн гэр бүлийн эрх зүйн холбоотой асуудлаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Уулзалтаар УИХ-ын дарга С.Бямбацогтод бараалхах үеэр ярилцсан БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны албанаас туршлага судлах, хиймэл оюун, том өгөгдөлд тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах, хяналтын механизмыг сайжруулах зэрэг асуудлыг хөндлөө. Түүнчлэн парламентын гишүүд, бизнесийн төлөөлөл, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, гарааны бизнес эрхлэгчид, бодлого судлаачдыг нэгтгэсэн "Монгол–БНСУ-ын парламентын эдийн засгийн хамтын ажиллагааны форум"-ыг санаачлан зохион байгуулахыг санал болгов.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Их Хурал дахь 5 нам, эвслийн төлөөлөл буюу УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Д.Рэгдэл, Ж.Галбадрах болон Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Оюунчимэг, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Ян Бү Нам, Жон Юн Ги нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж1 цаг 24 минутын өмнөТөрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14Монгол-Солонгосын парламентын бүлэг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа7 сар 9. 18:31Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна7 сар 9. 13:32Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө7 сар 9. 12:54Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна7 сар 9. 10:39Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа7 сар 9. 10:33УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ7 сар 9. 9:58Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна7 сар 9. 9:54Ерөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна7 сар 9. 9:51Засгийн Газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ7 сар 9. 9:19БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 9. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 9. 9:08Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна7 сар 8. 15:56Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна7 сар 8. 15:53Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:51“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа7 сар 8. 15:48Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна7 сар 8. 15:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.