Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав


7-р сарын 10
20 цаг 27 минут

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бараалхав. 

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг улам бататган, хоёр улсын харилцааны алтан үеийг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг  бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг онцлов. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ховор металл, тээвэр, логистик, хот байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр Хамтарсан тунхаглал гаргажнийт яам, байгууллага хооронд 210 орчим баримт бичиг байгуулсныг тэмдэглээд хоёр талын хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон батлан хамгаалах, ховор металл, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбар тус бүрийн хамтын ажиллагааны механизм байгуулагдан ажиллаж буйг өндрөөр үнэлж, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж харилцан үр ашигтай хэлэлцээр байгуулах, ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллахаар тохирсныг онцлов.

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, үндэсний боловсрол эзэмшүүлэх монгол сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Талууд банк, санхүү, боловсрол, соёл, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ нотолж, хоёр улсад оршин сууж буй иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг тэмдэглээд цаашид иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиров.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цагийн өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ9 цаг 5 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 13 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.