Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ


7-р сарын 10
16 цаг 39 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.10) үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх уулзалтад 1990-1992 онд Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, 1992-1996 оны Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, 2001-2004 оны Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, 2008-2012 оны Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2012-2016 оны Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2016-2019 оны Улсын Их Хурлын дарга М.Энхболд, 2019-2024 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, 2025-2026 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцлоо. Улсын Их Хурлын даргаар 2007-2008 онд ажилласан, Монгол Улсын Төрийн шагналт Д.Лүндээжанцан бие чилээрхүү, 2024-2025 он ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уулзалтанд хүрэлцэн ирж амжсангүй.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 36, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаа байгуулаад 34 жил болж байгааг дурдаад, энэ хугацаанд үе үеийн Улсын Их Хурлын дарга нар монгол төрийн залгамж чанарыг хадгалж, Үндсэн хуулийн үзэл санааг бататган хөгжүүлж, хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурал, парламентад суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож хамтран ажиллахын бодит үр дүнг гарган ажиллаж байна гээд тэрбээр, нээлттэй парламентын шинэчлэлийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бодитой нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох талаар тодорхой ахиц гарсныг танилцуулсан юм. Мөн тэрбээр Монголын парламентын залгамж чанар төрийн ой санамжийг хадгалж, үе үеийн төрийн түшээдийн мэдлэг туршлага, үзэл санааны үнэт зүйлсийг нэгтгэх нь парламентат ёсыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг онцлов.

БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж Улсын Бага Хурлаас эхэлсэн байнгын ажиллагаатай парламентын 30 гаруй жилийн түүх бол Монгол Улсын ардчиллыг батжуулан хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэн бататгах, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хурдасган дээшлүүлэхийн төлөөх үйл ажиллагааг хууль тогтоох бодлогоор, түүний хэрэгжилтийн хяналтаар, мөн олон түмний оролцоотойгоор хангаж ирсэн түүх хэмээн онцолсон бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ онд олон түүхэн, чухал үйл явдлын тэгш ой тохиож буйг дурдан, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан 58 насандаа буюу 1220 онд зарлиг гаргаж Хархорум хотыг их эзэнт гүрний нийслэл хот байхаар шийдвэрлэсэн нь эртний Хүн гүрнээс эхлээд Төв Азид ээлж дараалан хүчирхэгжсэн бүхий л улсуудын чухал түшиц төв нь Орхоны хөндий байсныг илтгэн харуулдаг тухай сонирхолтой түүх өгүүлсэн юм. Тэрбээр, Хархорин хот бол тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэдгийг хэлж, эртний түүхт хотоо сэргээн босгоход зөвлөн тусалж, хүчин зүтгэхийг Улсын Их Хурлын дарга нарт уриалав.

Эдүгээгээс 880 жилийн тэртээ буюу 1246 онд Их Монгол Улсын Их Хуралдайгаар Гүюг хааныг ор залгамжлуулан суулгасан тухай Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар ярьж, манай улс эртнээс парламентат ёсны уламжлал, түүхтэй байсныг өгүүлэв. Тэрбээр парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг соёлын жишгээр төрийн залгамж чанарыг хангах, ирээдүй хөгжил дэвшлийн талаар санал солилцох чөлөөт индэр болгох зорилгоор Улсын Их Хурлын үе үеийн дарга нараас бүрдсэн “Их Хуралдай” клубыг байгуулснаа дурдан, энэ соёлыг хадгалан үргэлжлүүлж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлого, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ажлуудаа үргэлжлүүлж, парламенттай гар нийлэн ажиллаж байгааг танилцуулж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, төрийн өмчийн компаниудын засаглалыг тухай хуулийг жишээлэн ярив. Засгийн газар ажлаа эрч хүчтэй явуулахад хууль, эрх зүйн эдгээр шинэчлэлүүд маш том дэмжлэг болж байгааг тэрбээр өгүүлээд, Улсын Их Хурлын дарга нар, төр, нийгмийн зүтгэлтүүд та бүхний эхлүүлсэн үйл хэргийн залгамж чанарыг хадгалахын төлөө хичээж ажиллаж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ оролцлоо



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 3 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 8 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 16 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.