УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав


7-р сарын 10
17 цаг 42 минут

     Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д өнөөдөр /2026.07.10/ бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад айлчилж буйд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирсэн. Ялангуяа хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, шинэ шатанд гарсныг дуулгалаа.

Тэрбээр Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд “Нээлттэй парламент”-ыг төлөвшүүлэх, улмаар хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг тогтолцоог хөгжүүлэхийг зорьж буйг онцлон тэмдэглэсэн. Энэ хүрээнд цаашид БНСУ-ын сайн туршлагаас судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан Хорооны монголын талын даргаар ажиллах хугацаандаа солонгос иргэдийг Монгол Улсад визгүй зорчих, улс хоорондын нислэгийн тоог долоо хоногт 7 байсныг 70-80 хүртэл нэмэх шийдвэр гаргаж байсан талаараа дурдаад хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр үргэлжлүүлэн анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгээр дамжуулан БНСУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд үүнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэлээ. Иймд Улсын Их Хурлын даргын зүгээс хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 2 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ9 цаг 8 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 15 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.