УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав


7-р сарын 10
19 цаг 48 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.10/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Шэнь Миньжуанийг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэв.

Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гээд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд олон жилийн уламжлалт найрсаг харилцааг хадгалан, харилцан айлчлал, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдааныг энэ жил Бээжин хотноо амжилттай зохион байгуулахад Элчин сайдын хувьд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, таатай ажиллах эрх зүйн орчин бүрдсэнийг онцлов. Мөн Газрын тосны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д үүсээд байсан татвар, төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрдсэнийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.

Мөн тэрбээр Монгол-Хятадын улирлын чанартай хилийн боомтууд, тэр дундаа Байтаг-Улиастай боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг урагшлуулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны бодлогыг тууштай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн бүх салбарт ахиц гарч, хамтран эхлүүлсэн томоохон төслүүд бодит үр дүнгээ өгч буйг онцлон тэмдэглэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань монголд ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж ирсэнд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд ялангуяа Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах зэрэг томоохон төслүүдийг ажил хэрэг болгож чадсаныг онцлов

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг цаашид шинжлэх ухаан, инноваци, ашигт малтмал, хиймэл оюун ухаан зэрэг шинэ чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн Элчин сайд улирлын чанартай хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, газрын тосны нийлүүлэлтэд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 7 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 12 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 20 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.