Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна


7-р сарын 11
11 цаг 40 минут

     Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр тутмын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийт 162 алба хаагч, 48 тусгай зориулалтын техник хэрэгсэл автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой комисс болон есөн дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт нийт 21 алба хаагч, ус тогтдог 41 байршилд, 60 мотопомпны бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Долоодугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагаас долоодугаар сарын 11-ний өдрийн 05:00 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас Геодези, усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-т гурван дуудлагаар 26 ажилтан, албан хаагч, нийт 12 байршилд үүрэг гүйцэтгэв. Үүнд:

•   Насос худгуудыг ажиллуулж, хоёр байршилд гэмтэл засварын ажлыг гүйцэтгэлээ. 
•  Ус соруулах ажлын хүрээнд нэг байршилд помп ашиглан 500 тонн ус соруулж, таван байршилд усны машинаар нийт 29 рейсээр 209 тонн ус соруулан ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугамын бөглөрлийг гаргаж, сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн зайлуулав.

Долоодугаар сарын 11-ний өдрийн 08:00-14:00 цаг хүртэл 1-2 мм бороо орох урьдчилан мэдээг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штаб, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, завьт эргүүл, шүлхийн маршрутын бус хяналт зэрэг арга хэмжээнүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 314 алба хаагч, 85 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. 

Хүй долоон худагт нийслэлийн Аврах ангиас 12 алба хаагч, 4 автомашинтай, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 8 алба хаагч, 2 автомашинтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас 7 алба хаагч, 2 автомашин, нийт 27 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэж буй.

Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлын хамгаалалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашин, нийт 21 алба хаагч 6 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 21 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ9 цаг 26 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 34 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.