БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа


7-р сарын 11
19 цаг 55 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай-г хүлээн авч уулзлаа. 

Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-т Вьетнамын Морьт цагдаагийн хороонд албан үүргээ гүйцэтгээд ирсэн монгол морьд оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэ цэнийг ард иргэдэд сурталчлан таниулах гэж байгааг тэмдэглэлээ. 

Талууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Вьетнам Улсад, Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд улс төрийн итгэлцэл улам бүр бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  

Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит үр дүнд хүргэх, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ. 

Цаашид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, дижитал шилжилт зэрэг салбарт идэвхтэй хамтрах боломж байгааг талууд тэмдэглэж, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо7 сар 12. 23:45Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 22:20Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав7 сар 12. 20:47Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 20:44Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:29Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа7 сар 12. 19:42Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 19:27Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 19:24НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ7 сар 12. 18:16ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:14Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 12. 18:12Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна7 сар 12. 17:39Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв7 сар 12. 17:36Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна7 сар 12. 14:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 14:08БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө7 сар 11. 20:59БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 11. 19:55Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа7 сар 11. 18:50БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо7 сар 11. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо7 сар 11. 15:21Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна7 сар 11. 15:19Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана7 сар 11. 14:18Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үндэсний их баяр наадам эхэллээ7 сар 11. 12:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.