Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд бүсчилсэн хуваарийн дагуу 10:00–15:00 цагт иргэдэд үйлчилнэ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас долоодугаар сарын 10-19-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00–21:00 цагийн хооронд хариуцлагатай жижүүрээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна. Холбоо барих утас: 7799-0101 (дотуур дугаар 1-4)
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллаж байна.
Баярын амралтын өдрүүдэд хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хийж байна.

Facebook
Twitter
Youtube


Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих