311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна


7-р сарын 19
11 цаг 11 минут

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тэрбээр өнөөдөр Туул голын эрэг дагуу ажиллаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо өсөж байна. Албан хаагчид аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж байгаа учир иргэд та бүхэн хүлээцтэй хандан шаардлагыг биелүүлэхийг хүсье. Албан шаардлага биелүүлээгүйгээс болж эрсдэлд орох тохиолдол гардаг. Түүнчлэн голын усны түвшин нэмэгдсэн учир автомашиныхаа хүчинд эрдэж ус руу орж аюулд орохгүй байхыг анхааруулъя. Хар цэгүүдэд хяналтын завьт эргүүлүүд ажиллаж, аврах ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учир бид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн дарга нартай хамтран үерийн аман дээр буусан айл өрхүүдэд анхаарал хандуулж байна. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа юм” гэлээ.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга Д. Оюунбат “Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажиллалаа. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан юм. Үүний 35 нь хүүхэд байсан” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 11 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 17 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 24 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.