“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ


7-р сарын 19
11 цаг 23 минут

     “Хариуцсан хүн нь алга байна аа, амралтаа авсан” гэдэг хариултын сарууд эхлээд хэд хонож байна. Төрийн албаныхан яг ийм хариултыг долоо болон наймдугаар сард хэлдэг. Уг нь бол ажил үүргийг хэн нэг нь амраад явлаа гэхэд нөгөө нь орлоод үлддэг баймаар санагддаг. Гэтэл манай төрийн албаныхан бөөн бөөнөөр зэрэг амраад явдаг нь үнэхээр сонирхолтой. Хүмүүс зуны дэлгэр цагт амрах нь зүйн хэрэг мөн. Харин төрийн зүгээс иргэддээ үзүүлдэг аливаа ажил үйлчилгээ тасралтгүй явж байх ёстой юм л даа. Сүүлийн үед хүмүүс харин ч зуны хүн хөл багатай сийрэг үед төрийн зүгээс хамааралтай элдэв ажлуудаа амжуулаад авахыг хичээдэг болно. Намар ид бужигнааны үеэр өдөржин дараалалд зогсож ганц ажил амжуулсан нэр зүүснээс хөл багатай иймэрхүү үеүдэд ажлаа амжуулаад авах нь угтаа хаа хаанаа амар юм. Хэдийгээр засгаас нь төрийн зүгээс үзүүлдэг үйлчилгээг хурдан шуурхай болгоно гэж байнга хэлдэг ч дунд доод шатандаа, яг үйлчилгээ өгдөгтөө бол үнэхээр төвөгтэй. Яг хэн нь хаана ямар үйлчилгээ үзүүлдэг нь бүрхэг, лавлагаа авах гэхээр хариулт өгөх нь хүн нь хаашаа ч юм явчихсан байдаг, зарим үйлчлгээ нь хэтэрхий урт дараалалтай байхад зарим нь хүнгүй байх жишээтэй. Уг нь ийм байдлыг аятайхан уян хатан байдлаар зохицуулалт хийгээд байх боломжтой харагддаг. Харин хаа очиж хорооны ажил бол тун дажгүй шуурхай шүү. Тэгвэл дүүргүүд, нэг цэгийн үйлчилгээнүүдийг ямрыг монголчууд бүгд мэдэж байгаа. Үйлчилгээ, мэдээлэл, тусламж өгөх цонхнууд маш олон байх боловч яг хүн суугаад ажиллаж байгаа нь хэдхэн байдаг нь бас нэг гайхалтай зүйл. Зун цагт амраад явсан гэж ойлгох бол намар өвөл ажил жигдэрсэн үед үйлчлэх хүн байдаггүй нь эрхгүй бухимдал төрүүлдэг ээ. Хүнээс хамаарахгүйгээр цахимаар болгож байгаа нь нэлээд боловч газар дээрээ нөгөө урт дараалал, хойно урдаа орсон “чи би”-гийн маргаан хэвээрээ.Зуны дэлгэр цагтаа амралгүй л яахав. Гэвч ямар нэгэн байдлаар ажлаа орлох хүн үлдээгээд, тэр хүндээ ажлаа яс тас хүлээлгээд өгчихдөг бол хаа хаанаа маргаан бухимдал үүсэхгүй байхсан даа.

Я.БАЯРБААТАР

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хөдөө аж ахуйн салбарт арван жилийн хугацаанд 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосон байна"2 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ2 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо4 цаг 59 минутын өмнө“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно5 цаг 7 минутын өмнөИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 12 минутын өмнөТуул голын дагуу гол, усны ослын эрсдэлтэй 20 байршилд сэрэмжлүүлэг самбар байршууллаа5 цаг 15 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ны өдөр хуралдана5 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа9 цаг 7 минутын өмнөЗавхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө9 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо9 цаг 12 минутын өмнөОрон нутгийн ШТС-уудыг 1.5 тонн автобензинээр хангана9 цаг 15 минутын өмнөУ.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна9 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан9 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо9 сар 1. 21:51Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв9 сар 1. 15:47Мүн Жэ Инийн тэмдэглэл9 сар 1. 15:39Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл9 сар 1. 15:22Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо9 сар 1. 15:16Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна9 сар 1. 15:08Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно9 сар 1. 15:04Тэд COP17-г ингэж дүгнэв9 сар 1. 11:08Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ9 сар 1. 11:02Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 1. 9:50УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 1. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9 сар 1. 9:17Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа9 сар 1. 8:59Өнөөдөр есдүгээр сарын 19 сар 1. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан9 сар 1. 8:43Ерөнхий сайд Н.Учрал: 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр8 сар 31. 13:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.