Өдгөө улсаараа, улс төрөөс урлаг соёлын салбар хүртлээ ёс суртахууны гажуудал, ёс зүйн гамшигт нэрвэгдээд байна. Нэгхэн жишээ нь хэсэг уран бүтээлчдийн “буу халалт”-аар илэрсэн, олны зэвүүцлийг төрүүлээд байгаа хүүхдийг бэлгийн мөлжлөгт заналхийлсэн явдал юм. Уран бүтээлч нэрийн дор дуучид, жүжигчдээс энэ мэт ёс бус ааш авир, хэл яриа гарах нь олонтаа давтагдаж байна. Тиймээс СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК-оос шаардаж, зөвлөөд дөрвөн жил болжээ. Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Уран бүтээлчид, инфлүүнсерүүд бусдыг гутаах, доромжлох, эмзэг сэдвийг наргиа болгож маазрах нь элбэг харагддаг. Бүр тийм хандлага болсон шинжтэй. Аль болох сурагч, оюутан байх үеэс нь хүний эрхийн боловсрол олгох ёстой гэдэгт анхаарч, бүх түвшний сургалтын хөтөлбөрт ХЭҮК идэвхтэй ажилладаг. СУИС-ийн хөтөлбөрт хүний эрх сэдэв, агуулга оруулах талаар дөрвөн жилийн өмнөөс Комисс шаардаж, зөвлөж, хамтарч эхэлсэн. Уран бүтээлчид, инфлүүсерүүд сонсогч, үзэгчид нь ийм байдлыг чинь огт хүлээж авахгүйг ойлгомоор байна. Ийм байдлыг чинь олон нийт, Gen Z, Alpha, Beta үеийнхэн илүү жигшиж байгаа. Өөрчлөлтийг уран бүтээлчид, соёлын салбарынхан, инфлүүнсерүүд өөрсдөөсөө эхлүүлнэ үү” гэжээ.
Б.Баяр
Facebook
Twitter
Youtube


Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой
Сурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү
Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ
Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг

Сэтгэгдэл бичих