Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо


7-р сарын 19
14 цаг 09 минут

       Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. Авто замын гүйцэтгэгчээр “Наранбулаг хан” ХХК ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэхүү замыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ цагаас хойш засаж, шинэчлээгүй. Тус замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолойтой иж бүрэн болгон засаж наадмаас өмнө хөдөлгөөнийг нээсэн. Мөн энэхүү замаас залгаад Бэлхийн 4.2 км замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээсэн юм. Ингээд Бэлх, Сэлхийн оршин суугчид есөн км орчим шинэ замтай болоод байна. Зуслангийн замаар зорчихдоо хурдаа тохируулаагүйгээс болж осол аваар гардаг. Иймээс хурдаа тохируулахыг жолооч нараас хүсье. Бид зарим газарт хурд сааруулагч хийсэн. Түүнчлэн гэрлийн шон явган хүний зам дээр байрласан байсныг зайлуулж, явган хүний замын хажууд гаргасан. Үүнд цаг хугацаа орсон. Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй. Улаанбаатар хотын явган замыг асфальтаар хийх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шугамтай байна. Зуслангийн бүсэд Санзайн замд мөн анхаарч байна. Тус хэсэгт цэвдэг ихтэй, овон товонтой. Ингээд Санзай чиглэлд долоодугаар сарын 20-оос эхлэн шинээр зам тавихаар ажиллаж байна. 2026 оны бүтээн байгуулалтын жилд нийт 31 км замын засвар арчлалтыг хийж, нийт 101 км зам шинээр барина. Бид хүүхдүүдийн хичээл эхэлж, хөдөлгөөн нэмэгддэг цагаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийхгүй байхаар төлөвлөөд наадмын амралтаар хөл хөдөлгөөн багассан үед ажиллаж байгаа юм. Ингээд хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо. Харин зам дагуух айлууд дураараа орц, гарц хийхгүй байхыг хүсье” гэв.

“Наранбулаг хан” ХХК-ийн ахлах инженер Б.Баатархүү “Замын нийт ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг шийдэгдсэн. Дугуйн зам 1.2 км дутуу байгааг гүйцээж байна. Хөвөөний ажил мөн үргэлжилж буй. Одоо тэмдэг тэмдэглэгээг хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болно” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв7 цаг 47 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ7 цаг 52 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цагийн өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.