Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө


7-р сарын 20
9 цаг 19 минут

     Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Далангийн зам буюу Сэлбэ дэд төвөөс Хайлааст хүртэлх 960 метр авто замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Хайлаастаас  Дарь эхийг холбосон 3.2 км замыг Дэлхийн банкны санхүүжилтээр барьж байна. Нийт 4.2 км иж бүрэн авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Зам ашиглалтад орсноор Долоон буудал чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар буурах тооцоололтой. Улаанбаатар хотод барьж байгаа авто зам ус зайлуулах хоолойтой байх шаардлагатайгаас гадна явган хүний болон дугуйн замыг цогцоор нь гүйцэтгэсэн байна. Үүний дараа ашиглалтад хүлээж авна гэдэг шаардлагыг тавьж байна. Цаашид энэ жишгийн дагуу нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай хийдэг байх стандартыг мөрдөнө. 2023 оны үерээр энэхүү даланг давж ус орж ирсэн тохиолдол гарсан. Тиймээс үерийн хавтан бэхлэлтийн гүйцэтгэлд онцгой анхаарч байна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалт, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Хайлааст Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох энэхүү 960 метр авто зам нь долоон метр өргөн, хоёр талаараа явган хүний замтай, баруун талдаа далангийн хажуу налуугийн бэхэлгээтэй, зүүн талдаа гэрэлтүүлэгтэй. Хажуу налуугийн далангийн бэхэлгээ хийж дууссаныхаа дараа явган замынхаа хучилтыг хийнэ” гэв.

Харин Дэлхийн банкны санхүүжилтээр “Иж бүрэн гудамж, зам” бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хайлаастаас Дарь эхийг холбосон 3.2 км авто зам нь дөрвөн эгнээтэй бөгөөд явган хүний замтай, үерийн хамгаалалтын далантай юм. Зам дагуу байрласан шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 37 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 42 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 50 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.