Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа


7-р сарын 20
16 цаг 08 минут

       Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжийг тус тус баталсан.

“Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан чиг үүргийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Харин “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжаар мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалсан байна.

Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг  хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаж, бүртгүүлээгүй хүн /жолоодох эрхийн үнэмлэхтэйгээс бусад/, гэрээ байгуулаагүй болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үйлчилгээ үзүүлэгчийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм. Түүнчлэн нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй бол түр хязгаарлах, эсхүл гэрээг цуцлах арга хэмжээг авахыг Нийтийн тээврийн бодлогын газарт  тус тус үүрэг болгосон.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна7 сар 20. 21:48Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо7 сар 20. 21:34Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй7 сар 20. 21:30Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа7 сар 20. 16:12Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа7 сар 20. 16:08Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ7 сар 20. 16:01Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна7 сар 20. 12:23Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа7 сар 20. 11:32НӨАТ-ын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно7 сар 20. 11:29Д.Баярхүү: Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо7 сар 20. 10:26Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 20. 10:12“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ7 сар 20. 9:26Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө7 сар 20. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 20. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 20. 9:10Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.