Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна


7-р сарын 20
21 цаг 48 минут

       Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна. “Туул-1” коллекторын IV хэсэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа.

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ““Туул-1” коллекторт хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн 50-100 жилийн эдэлгээг даахуйц, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн 1200-1500 мм голчтой хоолойг ашиглаж байна. Хоолойн дотор ханын гөлгөр гадаргуу нь бохир усны урсгалыг чөлөөтэй дамжуулах давуу талтай. “Туул-1” коллектор ашиглалтад орж байж бид гэр хорооллыг барилгажуулах боломжтой болно. Энэ ажлыг хийж дуусгахгүй бол өмнөдийн 1000-ын коллектор татан зайлуулж буй бохир усны ачааллаа дийлэхээ больж, бохир халих эрсдэлтэй юм” гэв.

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30.4 км үргэлжлэх "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж дуусалгүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн юм. “Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн 1200-1500 голчтой шугамаас угсралт хийгдээгүй үлдсэн 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт, бусад инженер хангамжийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав1 цаг 35 минутын өмнөЖ.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна1 цаг 42 минутын өмнөХаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд1 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 36 минутын өмнөБ.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна7 сар 20. 21:48Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо7 сар 20. 21:34Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй7 сар 20. 21:30Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа7 сар 20. 16:12Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа7 сар 20. 16:08Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ7 сар 20. 16:01Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна7 сар 20. 12:23Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа7 сар 20. 11:32НӨАТ-ын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно7 сар 20. 11:29Д.Баярхүү: Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо7 сар 20. 10:26Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 20. 10:12“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ7 сар 20. 9:26Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө7 сар 20. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 20. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 20. 9:10Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.