Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд


7-р сарын 21
9 цаг 53 минут

    УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 18  анхдагч хууль, шинэчилсэн найруулга хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын 58 тогтоол баталжээ.  Батлагдсан хуулиудаас онцлон хүргэж байна. 

“Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж байна гэж үзжээ.  Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна.  

Цусны донорын тухай хууль: Сайн дурын байх, авлагагүй байх зарчим мөрдөнө

Цусны донорын тухай хуулийг баталлаа. Цусны донорын тухай хуульд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн WHA63.12/2010 тогтоолын дагуу сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгосон байна. Мөн энэ хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, эрх, үүргийг тогтоох, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийг ердийн журмаар буюу хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл болох “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас дагаж мөрдөнө.  

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон онцлогтой.

Онцлог зохицуулалтууд: 

-Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.

-Тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ. 

-Энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

-Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

-Түүнчлэн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх зохицуулалттай боллоо. 

Био банк ажиллахаар хуульчилсан байна

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна. Мөн реципиент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна. Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө. 

Төмөрбаатарын Батсайхан 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв2 минут 9 секундын өмнөТусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо3 цаг 1 минутын өмнөМонгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ4 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 цаг 19 минутын өмнөИргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна4 цаг 22 минутын өмнө“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна4 цаг 24 минутын өмнөӨвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа4 цаг 29 минутын өмнөИргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа4 цаг 31 минутын өмнөЦэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно4 цаг 33 минутын өмнө26,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна4 цаг 36 минутын өмнөТажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа5 цаг 31 минутын өмнөН.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна5 цаг 53 минутын өмнөНийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав7 цаг 43 минутын өмнөЖ.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна7 цаг 50 минутын өмнөХаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд7 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 цаг 44 минутын өмнөБ.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна7 сар 20. 21:48Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо7 сар 20. 21:34Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй7 сар 20. 21:30Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа7 сар 20. 16:12Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа7 сар 20. 16:08Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ7 сар 20. 16:01Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна7 сар 20. 12:23Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа7 сар 20. 11:32НӨАТ-ын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно7 сар 20. 11:29Д.Баярхүү: Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо7 сар 20. 10:26Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 20. 10:12“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ7 сар 20. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.