Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна


7-р сарын 21
11 цаг 54 минут

    Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.  Хуралдаанаас гаргасан зарим шийдвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурлаар Ерөнхий сайдын албан даалгавар албажиж орон нутгийн бүх удирдлагад үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаж, 21 аймгаар тойрч Ерөнхий сайд болон өмнөх Засгийн газрын шийдвэрүүд газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгана. 

Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна.

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөсөн баяр наадам хойшлогдож наймдугаар сарын 1, 2-нд хийхээр болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.

Орон нутагт найр наадам нь хэтрээд өвөлжилтийн бэлтгэл цалгарддаг учир дутагдалтай зүйлс байдаг учраас Засгийн газрыг төлөөлж өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь очиж шалгахаас өөр аргагүй болж байна.

Дэлхийн адууны өдөр болон тэгш ой тохиосон баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбум төгрөг зарцуулсан. Харин хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон байгаа. Үүнтэй холбогдуулан Аудитын газар шалгалтаа хийнэ.

Энэ сарын 23-ны 12:00 цагт Баяр наадмын комиссын бүтцэд байгаа есөн дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хүргүүлж, санхүүгийнхээ тайланг хавсаргаж бид нэгтгээд дүгнэлт хийнэ. Улмаар дараа дараагийн баяр наадамд анхаарна.

Үндэсний их баяр наадмын цогцолборыг бүтээн байгуулах ажлыг Засгийн газраас санаачилсан. Ялангуяа дараа жил буюу 2027 оны долоодугаар сарын 1-н гэхэд үндсэн барилга байгууламжаа ашиглалтад оруулахад Баяр наадам зохион байгуулах комисс болон Хотын захиргаа эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.

Энэ жилийн баяр наадмын санхүүгийн тайлан дээр улсын аудит үнэлэлт дүгнэлтээ өгнө. Дээр дурдсанчлан хоёр тэрбум төгрөгийн орлого орсон. Урьд нь наадмын урилгыг үнэгүй тараадаг байсныг үнэтэй болгож зарж борлуулсан. Энэ орлогоор хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй, хяналттай байх зарчмаар Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа

Энэ жилийн баяр наадмаар шинээр цол авсан болон цолоо ахиулсан нэг ч бөхөөс допинг илрээгүй. Урьдчилсан байдлаар дөрөв давсан, аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж магадгүй талаар Германы талаас бидэнд цахимаар мэдэгдсэн байна.

Мөн баяр наадмын хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчтэй буюу хиймэл оюунд суурилсан хэмжилтээр хийсэн. Харамсалтай нь явцын дунд буюу цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тооцоолол дээр доголдол гарсан. Гэхдээ нөөц хувилбар бэлдсэн байсны үр дүнд ганц нэг маргаан гарсныг эс тооцвол цаашид ийм маргаан гарахааргүй болж байна. Цаашид морины сэрвээ болон допингтой холбоотой асуудал гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар тодорхой үүрэг даалгаврыг орон нутгийн Засаг дарга нарт өгсөн байгаа. 

Одоогийн байдлаар 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангаснаар малын тоо толгой 78 саяд хүрэх бололцоотой байна. Энэ нь Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, эдийн засгийн томоохон суурь болно.

Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйг дэмжих хэд хэдэн хууль эрх зүйн орчин болон Засгийн газрын тодорхой шийдлүүд гарсан

Эрчим хүчний хангамж болон дулаан хангамж хаа сайгүй учир дутагдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил дулаан болон эрчим хүчний хангалтын хүрээнд 50 хувь, ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа 40 гаруй хувьтай байна.

Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн. Эрчим хүч, дулааны бодит бэлэн байдал улсын дунджаар 48 хувьтай байгаа. Орон нутгийн удирдлагууд үүнийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Нүүрсний таталт болон нүүрс ханган нийлүүлэх уурхайн үйл ажиллагаатай холбоотой тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар үүрэг даалгаврыг өгсөн

Мөн Бензин түлшний ханган нийлүүлэлт болон хадгалалт, нөөцлөхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг өмнөх Засгийн газрын хуралдаанаас гаргасан” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо2 цаг 36 минутын өмнөГадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав2 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ2 цаг 45 минутын өмнөБ.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно2 цаг 48 минутын өмнөМонгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа2 цаг 52 минутын өмнөБНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв3 цаг 7 минутын өмнөТусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 цаг 23 минутын өмнөИргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна7 цаг 25 минутын өмнө“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна7 цаг 28 минутын өмнөӨвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 цаг 32 минутын өмнөИргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа7 цаг 35 минутын өмнөЦэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно7 цаг 37 минутын өмнө26,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна7 цаг 40 минутын өмнөТажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа8 цаг 35 минутын өмнөН.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна8 цаг 57 минутын өмнөНийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав7 сар 21. 10:05Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна7 сар 21. 9:57Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд7 сар 21. 9:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 21. 9:04Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна7 сар 20. 21:48Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо7 сар 20. 21:34Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй7 сар 20. 21:30Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа7 сар 20. 16:12Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа7 сар 20. 16:08Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ7 сар 20. 16:01Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна7 сар 20. 12:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.