Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр, 2026 оны эхний хагас жилийн байдлаар манай улс дэлхийн 150 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум, импорт 6.1 тэрбум ам.долларыг эзэлж, гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэхүү өсөлтөд экспорт өмнөх оны мөн үеэсээ 3.8 тэрбум ам.доллароор буюу 57.9 хувиар огцом өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспортын өсөлтийг бүтээгдэхүүнээр нь авч үзвэл:
- Зэсийн хүдэр ба баяжмал 2.3 тэрбум ам.доллар,
- Нүүрс 1.4 тэрбум ам.доллар,
- Самнасан ноолуур 54.1 сая ам.доллар,
- Хар тугалганы хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар,
- Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өссөн байна.
Ард нь тунгаасан зэс ба хайлш, молибдений хүдэр, баяжмал, адууны мах болон богийн өлөн гэдэсний экспорт тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарчээ.
Facebook
Twitter
Youtube


Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Сэтгэгдэл бичих