Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ


7-р сарын 22
9 цаг 08 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын салбар, чиглэлийг тодорхойлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа нотлов. Энэ хүрээнд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг сайшааж, тус механизм нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хөшүүрэг болохыг тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичиг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг онцлов. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын чиглэлээр талууд туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нарын тохирсон ажил арга хэмжээ, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцлов. Мөн Монгол Улс “COP17” олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байна хэмээв. 

Тажикистан Улс нь 1956 онд анхны усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж байсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр арвин туршлагатай гэдгээ тодотгов. Дээрх чиглэлд хоёр тал хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийллээ. 

Мөн Ерөнхий сайд “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн тухай дурдав. 

Талууд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” амжилттай болсныг сайшаан тэмдэглэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ59 минут 13 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан1 цаг 10 минутын өмнөБНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв7 сар 21. 17:45Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо7 сар 21. 14:47Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 сар 21. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 13:29Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна7 сар 21. 13:26“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна7 сар 21. 13:24Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 сар 21. 13:19Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа7 сар 21. 13:17Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно7 сар 21. 13:1526,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна7 сар 21. 13:12Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа7 сар 21. 12:16Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна7 сар 21. 11:54Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав7 сар 21. 10:05Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна7 сар 21. 9:57Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд7 сар 21. 9:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 21. 9:04Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна7 сар 20. 21:48Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо7 сар 20. 21:34Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй7 сар 20. 21:30Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.