Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа


7-р сарын 22
10 цаг 43 минут

     УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой.

Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан. байна Хүүхдийн эрхийг хангах үүднээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, үрчлэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр хүргэхийг хоригложээ.

Мөн хүүхдийн асрамж тогтоох, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж, хүүхэд 7 буюу түүнээс дээш настай бол түүний санал болон энэ хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайланг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Шаардлагатай тохиолдолд шүүгчийн захирамжаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход шаардлагатай хүчин зүйл, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшилд эцэг, эхээс анхаарвал зохих асуудал зэрэг хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, тайлан гаргах Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг томилж, шүүгч шийдвэрээ гаргахдаа уг тайланг харгалзан үзэхээр хуульчилжээ.

Шүүгч гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, гэрлэгчид тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 нас хүрээгүй хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн бол гэрлэлтийг шууд цуцалж болохоор тусгажээ. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тусгай зүйл болгон өсвөр насны хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах боломжтой болсон байна.

Түүнчлэн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталж, Шүүх байгуулах тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн барилга байгууламж шинээр барих байршил, газрын асуудал, шаардагдах зардлыг судалж, шийдвэрлэх, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэлзүйч, мэргэжилтнийг бэлтгэх, холбогдох зардал, цахимжуулалт, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, холбогдох журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Хууль баталснаар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх, хүчирхийлэл, хүүхдийн эрх ашигт ноцтой эрсдэлтэй тохиолдолд гэр бүл цуцлалтыг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бий болж, хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах баталгааг бэхжүүлжээ.

Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хамгаалалт, хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэглэх боломж бүрдсэн байна.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт баталсан хуулиудыг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт47 минут 22 секундын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа56 минут 23 секундын өмнөХөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой1 цаг 1 минутын өмнөТажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо1 цаг 6 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ1 цаг 18 минутын өмнөБүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ2 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2 цаг 42 минутын өмнөБНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв7 сар 21. 17:45Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо7 сар 21. 14:47Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 сар 21. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 13:29Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна7 сар 21. 13:26“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна7 сар 21. 13:24Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 сар 21. 13:19Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа7 сар 21. 13:17Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно7 сар 21. 13:1526,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна7 сар 21. 13:12Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа7 сар 21. 12:16Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна7 сар 21. 11:54Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав7 сар 21. 10:05Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна7 сар 21. 9:57Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд7 сар 21. 9:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 21. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.